Монгол улсын Засгийн газраас “Цахимаар нэн түрүүнд” буюу “Digital First” зөвлөмжийг өнгөрсөн 9 сард баталсан.
Үндсэн зорилго ,“Digital First” гэж юу вэ гэхээр төрийн бодолго, шийдвэр гаргалт, бодлого боловсруулалт цаашлаад төрийн үйлчилгээг бүгдийг нь технологид суурилсан цахимаар хийе гэсэн том зорилт юм.
Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг 24/7 горимоор 90 хувийг цахимаар авах боломж нээгдэх юм.
Англи улсын гаргасан судалгаагаар хиймэл оюун болон дижитал хувилбараар төрийн үйлчилгээг цахимжуулснаар Засгийн газрын төсвийн зарлагыг 4-7 хувиар хэмнэх бололцоотой гэсэн. Энэ нь Монгол Улсын өнөөдрийн төсөвтэй харьцуулахад 1,2 -2,1 их наядыг хэмнэх бололцоотой юм.
Цаашлаад хиймэл оюуныг төрийн худалдан авалтад нэвтрүүлбэл тухайн байгууллагын бүтээмж нь 10-20 хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа гарсан юм.
Жишээ нь: Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагаагаа цахимжуулж, хиймэл оюунд суурьтай болгосноор 28 хоног тендер явагддаг байсан нь 4 минутад болдог үзүүлэлт гарсан.
Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулна гэдэг бол төрийн үйлчилгээг 24/7 авах боломж бүрдэнэ гэдгийг дахин онцолмоор байна. Одоогоор “И монгол”-оор 1278 үйлчилгээг цахимжуулсан. Өнгөрсөн 9-р сард “И монгол 5.0” ашиглалтад орсон. Энэ нь анх удаа төрийн үйлчилгээг хиймэл оюунтай холбосон юм.