Малын индексжүүлсэн даатгал хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнгөрсөн 2023 онд 35 мянга гаруй малчин хамрагдсан нь өндөр тоо. Гэхдээ Монгол улс 183 мянга гаруй малчинтай. Эндээс үзэхэд манай малчид даатгалд хангалтгүй даатгуулж байгаа нь харагдаж байна. 2024 онд МИД-ын нөхөн төлбөрт 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байна. Энэ нь даатгалын салбарт Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр нөхөн төлбөр олгож байгаа явдал болж байна.