Асуудал болгонд шийдэл бий гэж хэлдэг. Тэгвэл Засгийн газрын барьж буй зарчим энэ юм. Засгийн газрын зүгээс ямар ч байсан шатахууны хангамжийг шийдвэрлэлээ.
Хүндрэлийн хажуугаар дайран дээр давс нэмж зохиомол хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулсан нөхдүүд байна. Иймд тэдэнд хариуцлага тооцох ажил хийгдэнэ.
Одоо төсөв батлахад ердөө хагас сарын хугацаа үлдлээ. Тиймээс багш, эмчийн цалинг нэмэх, ахмадуудынхаа тэтгэврийг өсгөхөд Засгийн газар, УИХ хамтдаа анхаарч байна.
НАМЫН АСУУДАЛ НАМ ДОТРОО, ТӨРИЙН АСУУДАЛ ТӨР ДЭЭРЭЭ ЯРИГДАЖ ШИЙДЭГДЭХ ЁСТОЙ
ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУЛГАЙ ХИЙСЭН АСУУДАЛ ХУУЛЬ ШҮҮХ ДЭЭРЭЭ ШИЙДЭГДЭХ ЁСТОЙ