УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өгөв. Админирал компанитай холбоотой асуудал 2023 оноос эхлэлтэй аж. Тус компанийн захирал Лхамжав, Ц.Чулуунзагд нарыг тухайн үед яллагдагчаар татсан ч эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр өнөөг хүртэл буюу хоёр жилийн хугацаанд хав дарсан юм байна. Үүнээс гадна ӨМӨЗО-ы иргэний дансанд маш их хэмжээний мөнгө байсан төдийгүй ямар замаар Ц.Чулуунзагдын гарт орсон бэ гэдэг ч оньсого хэвээр байгаа.
Тодруулбал, түүний хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор аамь насанд халдсан эсэх хэрэг шалгагдаж байгаа ч улс төрийнхний буюу МАН-ын цагаан байрнаас шидсэн чулууны улмаас шалгах үйл ажиллагаа удааширсан юм байна. Эрхэм гишүүний хэлснээр эх нутгийн газрын хэвлийн баялгаар хөлжигсөд, эрх мэдлийн төлөөх тулаанд эцсийн аргаа хэрэглэн суугаа нүүрсчид айдаст автжээ. Тэд энэхүү дайнд ялагдвал ямархуу хэмжээний хохирол амсах нь тодорххой. Тиймдээ ч үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг элдвийн арга саам хэрэглэн үлдсэн амьдралаа торонд өнгөрөөхгүйн тулд амь тэмцэж байна. Монгол Улсын хууль шүүхийн байгууллага хурдацтай ажиллаж нүүрсний хулгайн асуудлыг нэг тийш болгох цаг ч удахгүй биз. Олны шахалт, түмний хүслийн дагуу хулгайч нар гишгэх газаргүй болох нь мэдээж. Тэд хойшид эрх мэдэлд бялуурч, дур зоргоор саагиж, ард түмний баялгаар хөлжин аархаж явах уу, эсвэл төмөр тор, түгжээтэй хананы цаана байх ёстой юу.
Гишгэх газар нь мухардаж, гэм нүгэлдээ дарагдах баялгийн хулгайч, нүүрсчид бултах газраа олж ядан байна. Ээдрээтэй утасны учгаас атгасан бол бүү тавь гэдэг. Ямартай ч намын даргын суудалд санаархан тэмцэлдэх тулааны ачаар бусармаг бүхэн ил тод болж эхэллээ. Гэмтнүүд гэлбэлзэж, нүглээ нуух газраа олж ядан явна.
Б.Энхбаяр гишүүн “Ц.Чулуунзагдыг хуулийн байгуулага 2023 оноос хойш шалгаж байгаа. Мөн талийгаач ӨМӨЗО-ны иргэн н.Хасбаатарын дансанд маш их хэмжээний мөнгө байсан. Гэтэл нас барсных нь дараа Хасбаатарын санхүүгийн тамга Ц.Чулуунзагдад байсан нь ноцтой асуудал. Иймээс ч уг асуудлыг улс төржүүлэх бус хуулийн байгуулагад шалгах боломжийг нь олгох ёстой” гэж хэллээ.
МАН-ын дарга хэмээх дээд сэнтийн төлөөх тулаан даамжирч дайн болсон нь баярлууштай хэрэг. Уг дайны галд нүүрсчид илэрч, гэмтнүүд гишгэх газаргүй болох нь. Бүүр их том хулгайч нар шүү. Шинэ өдөр ирэх бүр дайны гал улам бүр газар авсаар.