Байгалийн баялагтаа эзэн сууж чадахгүй, бусдын мэдэлд өгсөөр байгаад иргэд бухимдсан хэвээр. Тавантолгойн орд газрыг тойрсон маргаан дуусахгүй үргэлжилсээр байна. Онтрэгийн мэдэлд орсон орд, Бор тээг гээд л дуулиант хэргүүд ар араасаа хөвөрнө. Нүүрсний асар их нөөцөө урд хөршид зүгээр өгөх гэрээ хийчихэж хэмээн НААМБАРВАН чангаар хашгирав. Ийнхүү бүх асуудал урд хөрш тийш чиглэж байна. Бас дээр нь төрийн түшмэл, түшээд улсынхаа эрх ашгийн төлөө гэсэн бодолгүй явааг хэлчихлээ. Ашгийн төлөө эх орноо худалдахад бэлэн бузрууд их болсон аж.
Энэ асуудал эртнээс улбаатай. Нэгэн цагт УИХ-ын даргааар ажиллаж байсан З.Энхболд: Би Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас хална гэж хэлж зогсоогоогүй бол бид Таван толгойн ордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын Шинхуа компаниас цалингаа гуйдаг болсон байгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосон. Миний Шүүх хурал бүх зүйл Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөс эхлэлтэй.
Таван толгойн ордоо Монгол жолооч явуулаад, Монгол компани ашиглахын оронд MCS болон Хятадын Шинхуа компанид ашиглуулах гэж байсныг зогсоосны төлөө тэр мөчөөс эхлэн намайг улс төр рүү оруулж болохгүй гэдэг дайралт эхэлсэн юм.
Надад ямар нэгэн сонгуульд орох, улс төрд орох сонирхол байхгүй. Одоо хувийнхаа ажлыг хийнэ. Ерөөсөө бүтэхгүй болцон байна лээ одоогийн улс төрийн нөхцөл байдал. Монголын төлөө ажилладаг хүнийг сонгуулиар гаргахгүй байх систем бий болчихсон” хэмээжээ. Тэгэхээр энэ улс орон, иргэдийн төлөө гэсэн зүрх ссэтгэлтэй хүн төр түшилцэхээр сонгогддоггүй болох нь. Зөвхөн эрх ашгаа хамгаалах, хэн нэгний гар хөл болон төрд шургалдаг гэсэн үг.
MCS гэж нэртэй групп Таван толгойн асуудал босох бүрд цоллуулдаг. Одоо бүр улс төр, хууль тогтоох байгууллагын түшээдийг тэд гаргаж ирдэг болж. Учир нь, MCS -ийн толгойлогч Ж.Оджаргалын хандив нэрээр өгсөн их хэмжээний мөнгөний төлөөсөнд түүний захиалгаар хууль тогтоох ажлаа хийнэ гэсэн үг. Ийнхүү Монгол Улсын хууль тогтоох байгууллага Ж.Оджаргалын халаасанд бүр мөсөн орох уу гэсэн асуулт ургаж байна. Одоогоор бараг л тал хувийг нь халаасалчихсан гэхэд хилсдэхгүй. Цаашид MCS -ийн захирал Ж.Оджаргалын сүүдэрт нуугдсан МОНГОЛ УЛС, УИХ болох уу, эсвэл эх нутаг, иргэндээ ээлтэй засаглалаа бэхжүүлэх үү гэдэг сонголт ч байх шиг.