Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар болон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцуулж байна.
Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ
Засгийн газар өнгөрч буй 100 хоногт ШИНЭ ИТГЭЛ төрүүлж ЭРС ШИНЭТГЭЛ-ийг эхлүүллээ.
2.7 ТЭРБУМ АМ ДОЛЛАР болж дундраад байсан ВАЛЮТЫН НӨӨЦИЙГ 5.7 ТЭРБУМ АМ ДОЛЛАР болгож 2 ДАХИН нэмэгдүүллээ.
2.6% болж саараад байсан ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ-ийг 5.6% БОЛГОЖ ӨСГӨЛӨӨ.
ТӨСВИЙН ЗАРДЛЫГ 2.2 ИХ НАЯДААР бууруулж ИХ ХЭМНЭЛТ хийлээ.
ДАРГА НАРЫН тоог цөөлж 261 ТЭРБУМ,
-ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛУУДЫГ ТАНАСНААР 370 ТЭРБУМ,
-ҮР АШИГГҮЙ ЗАРИМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ТАСЛАН ЗОГСООЖ 617 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ХЭМНЭЛЭЭ.
Төрийн өмчийн компаниудад ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ-ийг эхлүүллээ. Тухайлбал ганц ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-д гэхэд ОНЦГОЙ ДЭГЛЭМ тогтоож булхай луйвруудыг илрүүлж, үр ашиггүй зардлыг танаж, дарамт шахааг зогсоосноор ҮР АШИГ НЬ 3 ДАХИН САЙЖИРЧ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 1.6 ДАХИН нэмэгдлээ.
ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ 3.8 ТЭРБУМ АМ ДОЛЛАР-аар нэмэгдлээ. Оны эхний хагаст ердөө 5.4 ТЭРБУМ АМ ДОЛЛАР байсан ЭКСПОРТ 9.2 ТЭРБУМ. АМ ДОЛЛАР БОЛЖ СЭРГЭЛЭЭ.
ДАНХАР БУС ЧАДВАРЛАГ, АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨР байхад ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ-ийг чиглүүлж ЯАМДЫН ДАРГЫН ТООГ 168-аар, АГЕНТЛАГЫН УДИРДЛАГЫН ТООГ 54-өөр, ГАЗАР ХЭЛТСҮҮДИЙН ТООГ 81-ээр цөөлж ДАВХАРДАЛ ЧИРЭГДЭЛ-ийг багасгалаа.
7-р сард 541 ТЭРБУМЫН АЛДАГДАЛТАЙ байсан төсөв 8-р САРД 52 ТЭРБУМ төгрөгийн АШИГТАЙ ГАРЛАА.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ арвитгаж, БАЯЛГИЙН АМТЫГ АРД ТҮМЭНДЭЭ авчрах хэлцлүүдийг эхлүүллээ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 40% БОЛГОЛОО.
ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ АЛБА байгуулж ХАР ТАМХИТАЙ ДАЙН ЗАРЛАЛАА.
Авлигатай АМААРАА БИШ БОДИТ ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ТЭМЦЭХ АЖЛЫН ХЭСЭГ байгуулж ажлыг нь эрчимжүүллээ.
E БАРИМТ-ыг ЦААСААР БУС ЦАХИМААР БҮРТГЭДЭГ цахим шинэчлэл нэвтрүүлж байна.
ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ ЗАСГИЙН ШИЙДЭЛ БОЛГОХ D-GOV.MN цахим талбарыг бий болголоо.
НӨАТ-ын БУЦААН ОЛГОЛТ-ыг 5% болгосноор 4 ам бүлтэй айл гэхэд ЖИЛД ДУНДЖААР 2 САЯ ГАРУЙ ТӨГРӨГИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХ боломж бүрдлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5.5 ДАХИН, БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 2 ДАХИН нэмэгдүүлсэн ХҮНИЙ ХӨГЖИЛД чиглэсэн АРД ТҮМНИЙ ТӨСӨВ боловсрууллаа.
Ирэх 5 жилд ШИНЭ ИТГЭЛ-ЭРС ШИНЭТГЭЛ-ийг амжилттай хэрэгжүүлснээр МОНГОЛОО АГУУТГАХ төлөвлөгөө бодит болно.
БИД НЭГ МОНГОЛ