Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас улс даяар дараах гурван томоохон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Tech week 2025 буюу Технологийн долоо хоногийг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс 21 аймагт “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэг” өрнүүлж байна.
“Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх 5-р аян”-ы нээлтийг Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай аймагт тус тус зохион байгуулна.
“ХУРДАН CUP 2025” Баруун бүсийн ахлах ангийн сурагчдын дундах мэдээллийн технологийн гурван төрөлт тэмцээнийг Ховд аймагт эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тус тэмцээнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн 300 гаруй сурагч оролцох юм.