• Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгаа иргэддээ шударга хувиарлах ажлаа үргэлжлүүлнэ

Засгийн газрын тэргүүний суудлаа өгснөөс хойш хэсэгтээ нам гүм байсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн хууль тогтоох танхимдаа эргэн ирснээс хойш хэл амны бай болоод байгаа. Шинэ засгийг түлхэн унагах түлхүүр үгний эзнээр ч тодрох шахаад байна.

Түүнийг зарга зайлхай, элдэв арга саам хэрэглэн намын даргын суудлаа гар барилцсан хүндээ өгнө гэх шуум бий төдийгүй, өндөр дээд сэнтийд морилох хүнээр УИХ-ын даргыг тодруулсан тухай сошиал даяар шуугиж эхэлсэн. Олны үг ортой учир худлын мөргүй, үнэний ортой ч биз. За ямартай ч улс төрийн эргэн ирэлтээ ямар нэгэн замаар хэрэгжүүлэх нь тодорхой байх.

Тэрбээр “Миний хувьд ёсыг бодож шинэ засгийн 100 хоног дуустал юм дуугарахгүй байхыг хичээнэ. Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Үндэсний баялгаа иргэддээ хүртээмжтэй, шударга хуваарилах, ил тод байхын төлөөх миний итгэл үнэмшил хэвээрээ, үүний төлөөх тэмцлээ албан тушаалтай, тушаалгүй үргэлжүүлнэ” гэлээ.

Сүйрэл биш гэдгээ зарлалаа, Г.Зандашатарын засаглалын 100 хоног дуусахаар чухам хэрхэх нь сонирхол татсаар үлдлээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн