Төр засгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэн суугаа “АХ” намын дараагийн толгойлогч хэн байх вэ гэдгийг шийдэх хурал нэртэй “хуйвалдаан” тун удахгүй зохион байгуулагдахаар болжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ долоо хоногийн бямба гариг буюу есдүгээр сарын 20-ны 11:00 цагт зарласан байна. Дээрх зар өнөөдөр намын удирдах зөвлөлийн гишүүдэд ирсэн төдийгүй хуралдаанаас Бага хурлынхаа товыг тогтоцгоох аж.

Удирдагчдынхаа болон Бага хурлаа хэзээ хийхийг намын толгойлогч зарладаг ч энэ удаад дүрэм журмаасаа хазайлган Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар зарлажээ. Нөгөө талдаа дараагийн даргын асуудлаа хурдан шийдэхгүй хүлээлт үүсгэн, дотооддоо тулалдаж буй нь ийм шийдэл гаргахад хүтгэсэн байж болох. Тамга атган суугаа Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийнхээ хүрээнд хурлаа товлочихсон бол Ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зөвлөл хурамлд гэсэн команд өгөхгүй байсан биз. Энэ тухай удирдах зөвлөлийнхөн “жиг жуг” гэсээр байна.

Ямартай ч дүрэм журмаараа хурал нь зарлагдсангүй. Тиймээс дүрмийн бусаар дараагийн дарга томилогдох боломж ч бий бололтой. тус намын дүрмээр намын дарга засаглаж, сайд нараа сонгодог дүрэмтэй гэх. Гэвч даргалаагүй нэгэн засгийн тэргүүн болж, сайд нараа бүрдүүлэн, танхимаа байгуулчихсан яваа. Нэгэнт Ерөнхий сайд болчихсон тул намаа авах нь зөв болчихож байгаа юм. Ингээд хоёр талт асуудал урган гарчихсан тул илүү их маргаан өрнөж байгаа болов уу. Даргын сэнтийн төлөөх асуупдал дүрэм журмаас илүүтэй эрх ашгийн болчихсон мэт. Хууль тогтоох байгууллагын дарга Д.Амарбаясгалан залуусын хүч, яалдан дагагчдын дэмжлэгээр намаа авч, эрх ашгаа хамгаалах зорилготой гэсэн агуулга бүхий яриа аль эрт сошиалаар нисэж яваа. Харин Г.Занданшатарыг зүтгүүлэгчид нь хуучны андууд, намдаа насаа илээгчид гэсэн томъёолол гарсан байна.

Цаашид МАН нэртэй улс төрийн хүчний шинэ толгойлогч хэн байх вэ гэдэг том хурал нэрээр зохион байгуулагдах хуйвалдаан хэрхэн, хэзээ өрнөх вэ гэдэг цаг хугацааны асуудал болон хувирлаа. Удирдах зөвлөл бага хурлаа товлон хурлын гишүүдээс даргад өрсөлдөх хүн гарах уу эсвэл Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар л өрсөлдөх үү гэдгийг харах л үлдлээ. Тус намд энэ хоёр хүнээс илүү лидер бий юу.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн