Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд данслагдсан билээ. Асар их баялгаа хэрхэн зөв зүйтэй ашиглах бодлого ч өдгөө хэрэгцээтэй болоод байгаа. Бид байгалийн баялгаа бусадтай нийлэн олборлож, боловсруулалгүй зарж, түүгээрээ улсынхаа эдийн засгийг тэжээн, хөгжил тийш алхаж яваа. Тэгвэл ирээдүйд энэ чигээрээ явах уу эсвэл гэсэн сонголтын өмнө зогсож байна. Баялгаа түүхийгээр нь зөөвөл багавтар л ашиг олно. Бага зэрэг боловсруулаад гаргавал арай ахиу ашиг хүртэх ч бүрэн боловсруулж бүтээгдэхүүн болговол их ашиг олох боломжтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга онцолж байгаа юм. Тэрбээр, “Олон жил хоосон яригдсаар байгаа ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР -ийг одоо бодитоор барьж ЖИЛД 120 МЯНГАН ТН цэвэр зэс үйлдвэрлэхийг зориод байгаа юм. Үр дүнд нь зэс утас үйлдвэрлэдэг “ЭРДМИН” ХХК шиг ийм олон үйлдвэр байгуулагдана. Өндөр цалинтай олон ажлын байр бий болно” гэж сошиалд бичсэн байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн