2027 оны улсын төсөвт баруун бүсийн авто замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх, шинэ замуудын ажлыг эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг тусган баталлаа.

Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгуудад нийт 24 төсөл, арга хэмжээнд 153.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн.

🛣️ ХОВД АЙМАГ 45.3 ТЭРБУМ ₮

✅ Ховд–Дөргөн чиглэлийн 40.7 км авто зам

✅ Мөнххайрхан сум чиглэлийн 63.5 км авто зам

✅ Цэцэг сумыг холбох 32.4 км авто зам

✅ Ховд–Мянгад чиглэлийн 25 км замын их засвар

✅ Аймгийн төвийн авто замын шинэчлэл

🛣️ ЗАВХАН АЙМАГ 51.8 ТЭРБУМ ₮

✅ Олон жил яригдсан Улиастай–Ховд чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ.

✅ Арцсуурь боомт хүртэлх авто замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ.

✅ Улиастай-Алтайн замын ажил үргэлжилнэ.

✅ Солонготын давааны 12.08 км авто зам

✅ Улиастай хотын 7.7 км авто зам, 60 метр гүүр

✅ Тосонцэнгэл, Их-Уул сумдын төвийн авто зам

🛣️ УВС АЙМАГ 31.5 ТЭРБУМ ₮

✅ Ховд–Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт

✅ Улаангом–Баруунтуруун чиглэлийн 164.5 км авто замын үргэлжлэл

✅ Сагил, Түргэн, Тариалан сумдын чиглэлийн авто замууд

✅ Сумын төвийн хатуу хучилттай авто зам

✅ Улаангом–Хандгайт чиглэлийн авто замын их засвар

🛣️ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ 25.2 ТЭРБУМ ₮

✅ Есөнбулаг сумын авто замын өргөтгөл, шинэчлэл

✅ Дэлгэр сумыг хатуу хучилттай замтай холбох ажил

✅ Халиун сумын төвийн хатуу хучилттай авто зам

✅ Алтай-Улиастайг холбох чиглэлийн авто замын бүтээн байгуулалт.

Баруун бүсийн хөгжлийг замаар түүчээлнэ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн