Монгол Улсын саалийн ганц үнээ гэж нэрлэгдэх “Эрдэнэт” үйлдвэртэй амь амьдралаараа холбогдсон тус хотод 10.000 инженер ажиллаж амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл инженерийн хот өнөөдөр Уралын их сургуулийн шинэхэн төгсөгчдөөр бүл нэмсэн байна. Эрдэм сурч, хөгжлийн түлхүүр атган эх орондоо ирсэн шинэхэн инженерүүддээ амжилт хүсч, ихийг хийж бүтээхийн ерөөл дэвшүүлье.\