Монголын Байгалийн Өв Сангийн зүгээс эрүүл, тэсвэртэй экосистем нь нүүдлийн мал аж ахуй, малчдын тогтвортой амьжиргааны үндэс гэж үздэг. Тиймээс бэлчээр, байгалийн нөөцийг хамгаалах, малчдын уламжлалт мэдлэгийг хадгалах үйл ажиллагааг малчдын амьжиргааг дэмжихтэй салшгүй уялдуулж, байгалийн нөөцийн хамтын менежмент хэрэгжүүлж буй нутгийн иргэдэд түшиглэсэн байгууллагуудад зориулсан грант хөтөлбөр, малчны ногоон шилжилтийн зээл зэрэг шинэлэг санхүүжилтийн механизмыг хөгжүүлэн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр (PFP)-өөр дамжуулан тусгай хамгаалалттай газар нутгийн үр дүнтэй менежмент, орон нутгийн иргэдийн оролцоо, тогтвортой санхүүжилтийг урт хугацаанд уялдуулах тогтолцоог бүрдүүлэхэд талуудтай хамтран ажиллаж байна.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

#UNCCD#cop17mongolia

————

🌎At the Mongolian Nature’s Legacy Foundation, we believe that healthy, resilient ecosystems are the foundation of nomadic pastoralism and sustainable herder livelihoods. Therefore, we inextricably link the protection of rangelands and natural resources and the preservation of traditional herder knowledge with livelihood support, developing innovative financing mechanisms such as grant programs for community-based organizations implementing natural resource co-management, and green transition loans for herders. At the same time, through the “Eternal Mongolia” (PFP) initiative implemented in collaboration with the Government of Mongolia and The Nature Conservancy, we are working with stakeholders to establish a system that aligns effective protected area management, local community participation, and sustainable financing over the long term.

RESTORING LAND

RESTORING HOPE

#UNCCD#COP17Mongolia

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн