Соёл спорт Үйл явдал

UB Drone Battle” уралдааныг зарлалаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “Ub drone battle” уралдааныг зарлалаа.

Уг уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-ны өдрийн хооронд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10 дугаар сарын 10-ны өдөр гардуулна.

Уралдааны удирдамжийг https://jumpshare.com/s/Deyl06ktb11OrC14wZh3 линкээр харах боломжтой.

Дэлгэрэнгүй: https://ulaanbaatar.mn/news/21628

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн