Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсноос хойш 30 жилийн дараа ийнхүү COP17 хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж чадлаа.

СОР хурлыг зохион байгуулах эрхийг авах тийм ч амар биш. Конвенцын улс орнуудад асуудлаа ойлгуулж, шийдвэр гаргуулах амаргүй даваа.

Анх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ассамблейн хуралд саналаа илэрхийлж, Б.Бат-Эрдэнэ сайд хүсэлтээ гаргасны үндсэн дээр 2022 онд Монгол Улсад СОР17 хурлыг зохион байгуулах эрх олгосон байдаг.

Үүнээс хойш нийтдээ гурван Засгийн газар, дөрвөн сайдын гар дамжиж байж энэхүү ажил өнөөдөр ажил хэрэг болж байна.

Эцсийн үр дүн нь НҮБ болон конвенцын газраас амжилттай зохион байгууллаа гэсэн үнэлгээ авлаа.

Өнгөрсөн хугацаанд анх санаачлахаас эхлүүлээд бүх талаар дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд болон Ерөнхийлөгчийн институтэд, хууль эрх зүй хүрээнд болон шаардлагатай төсөв санхүүжилтийг баталж, дэмжиж өгсөн Их хурлын дарга С.Бямбацогт танд болон парламентын гишүүддээ, мөн үйл ажиллагаа, бодлогын арга зүй, төсөв санхүүжилтийн бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Учрал болон танхимын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид талуудын хүрээнд Бэлчээрийн тэргүүлэх санаачлагаа дэмжүүлж чадлаа.

Олон улсын түвшинд 18 тэрбум ам.доллар,

Монгол Улсын хэмжээнд 1.4 тэрбум ам.долларын урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж чадлаа.

Түүнчлэн 863мВт-ын хиймэл оюун ухаанд суурилсан ногоон эрчим хүчний дата төв байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадлаа.

Эцэст нь хурлыг 12 хоногийн турш амжилттай удирдсан, манлайлсан Б.Батцэцэг сайддаа талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Saldan Odontuya

@Батбаатар

COP17 Mongolia

Монгол Улсын Засгийн газар

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн