Нийслэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотын гол зам, уулзваруудад ухаалаг камерын хяналт идэвхжлээ.
Камерын хяналт тавигдсан байршлууд:
• Энхтайваны өргөн чөлөө – Төв шуудан, Улаанбаатар их дэлгүүрийн уулзвар
• Нарны зам – 120 мянгат, ТЭЦ–4 орчим
• Чингисийн өргөн чөлөө – Дүнжингарав худалдааны төвийн уулзвар
• Энхтайваны өргөн чөлөө – Баянзүрхийн шинэ гүүр орчим
• Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд
• Яармаг чиглэл, Нисэхийн зам
• Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар
Илрүүлэх зөрчил:
• Улаан гэрэл зөрчих
• Гар утас ашиглах
• Зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах
• Хурд хэтрүүлэх
• Суудлын бүс зүүхгүй байх
Эдгээр зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль ногдуулна.
Дугаарын хязгаарлалт
2025 оны 9-р сарын 15 дуустал нийслэлийн замын хөдөлгөөнд тэгш–сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулах журам хэрэгжиж байна.
• Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашин – тэгш өдрүүдэд
• Сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашин – сондгой өдрүүдэд
Хязгаарлалт нь өглөөний 08:00- 20:00 цагийн хооронд, төвийн бүсийн гол зам, гудамжуудад үйлчилнэ. Иймд жолооч нарыг хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, ухаалаг камерын хяналт болон тэгш–сондгой хязгаарлалтыг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.