”Архангай-100 Боловсролын хөгжил” форумаас гарсан санал санаачилга бүрийг ажил хэрэг болгон авч яваа.
Форумаас Нэгдсэн эмнэлгийн хуучин байранд Сувилахуйн сургууль байгуулах санаачилга гарсан. Тус санаачилга өнөөдөр биелэлээ олж, Архангай аймагт Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулагдлаа.
Архангай аймаг дахь Хангайн бүсийн АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор нь 7 хөтөлбөрөөр элсэлт аван, хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Тус цогцолбор нь:
– Сувилагч
– Уламжлалт анагаахын сувилагч
– Эм найруулагч
– Нүүр амны техникч
– Нүүр амны эрүүл ахуйч
– Эмнэлзүйн лабораторийн технологи
– Дүрс оношлогооны техникч гэсэн мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэх юм.