Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Энэхүү хуралдаан нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж буй онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.

Хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хөдөө аж ахуйн сайд, Комиссын Тажикистаны хэсгийн дарга Курбон Хакимзода нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбар, чиглэлийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, санал солилцов. Маргааш,

-Монгол-Тажикистаны “Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлээр хамтран ажиллах тухай Замын зураглал”-д салбарын сайд нар гарын үсэг зурна.

Монгол-Тажикистаны бизнес форум болно.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн