Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.
Шинэчилсэн найруулгаар:
Үндсэн хуулийн процессын эрх зүйн олон улсын жишигт нийцүүлэн Цэцэд гаргах өргөдөлд тавигдах шаардлагыг тодорхой болгох
Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгож, процессын тодорхой байдлыг нэмэгдүүлэх
Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг шинэ түвшинд тодорхойлж, хараат бус ажиллах баталгааг бэхжүүлэх
Цэцийг улс төрийн болон бусад зүй бус нөлөөллөөс ангид, шударга, үр нөлөөтэй ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтуудыг тусгажээ.
Ингэснээр Үндсэн хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоог улам бэхжүүлнэ хэмээн хууль санаачлагчид үзэж байна.