Гэр хорооллын айл өрхүүдийг нүүлгэх гэж багагүй маргаан өрнөдөг. Үнэ ханш, газар чөлөөлөх гэж түм буман асуудалтай тулгардаг нь нууц биш. Тэгвэл заавал төр хурааж авах зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр шийдэх боломжийг олгох хэрэгтэй гэдгийг УИХын дарга санал болгов. Өөрөөр хэлбэл, гарц шийдлийг гарган тавьж, амины орон сууцжуулах асуудлыг дэмжих хэрэгтэй гэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт “Зүгээр л хашаандаа сайхан амьдрах боломжийг нь олгочих. Төр иргэдийнхээ газар дээр өндөр өртөгтэй орон сууц барих гэж зүтгээд байх ямар ч шаардлагагүй.
Цэвэр бохирын шугмыг нь татаад өгвөл гэр хорооллын иргэд өөрсдөө илүү хямд өртөгөөр амины орон сууцаа бариад, нараар эрчим хүчний хэрэгцээгээ шийдээд, утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй, мод бутаа тариад сайхан амьдарчихна.
ХАШААНДАА САЙХАН АМЬДАРНА ГЭДЭГ ӨӨРӨӨ ХАА Ч БАЙХГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТАНСАГЛАЛ