Засгийн газар болон нийслэлийн баримталж буй бодлогын чиглэлийг танилцуулж, хамтдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг энэ зөвлөгөөнөөр тодорхойллоо.
Нийслэлийн Засаг даргын хувьд “Чөлөөлье” Үндэсний санаачилга нь уриа биш, ажиллах шинэ зарчим, бодлогын чиглэл байх ёстой гэсэн үндсэн зарчмаа төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид танилцууллаа.
Зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагчид оролцлоо.