Олон улсын чанартай томоохон хурал зохион байгуулагддлаг ч иргэд олон нийтэд хаалттай орчинд өрнөдөг. Тэгвэл ирэх сард зохион байгуулагдах нэгэн томоохон арга хэмжээ Монэгол Улсад өрнөх бөнөөд түмэн олонд нээлттэйгээр зохиогдохоор болжээ.
Тодруулбал, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох юм. Энэхүү хурал 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн зуу гаруй улс оролцох гэнэ. Дээрх хугацаанд зохион байгуулагдах хурлын талбар нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд цэнхэр ба ногоон гэсэн хэсэгт болох юм.
Цэнхэр бүс нь олон улсын улсын зочид төлөлөгчдийг хүлээн авч, хурал зөвлөгөөн хийх, санал солилцож шийдвэр гаргахтай холбоотой. Харин ногоон бүс нь интерактив өдөр, хүн төвт өдөр, усны өдөр, газрын өдөр, хүнсний систем ба хөрсний эрүүл мэнд гэх мэт хөтөлбөрүүдтэй. Түүнчилэн зохион байгуулалтын хувьд өөрийн орны онцлог хэв маягийг харуулсан байх аж.
Мөн Монгол Улсын байгалийн онцлогийг харуулсан 3 хэмжээст зураг тухайн бүсэд толилуулагдахаар болжээ.. Уг бүсэд Монгол Улсын иргэн бүр нэвтэрч, олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, танин мэдэхүйн хөтөлбөр, урлагийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэж, оролцох боломжтой юм байна. Иймд иргэн та дэлхийн томоохон арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдаж буйг үзэж, сонирхон, аливюаа мэдээллээ хангагдах боломж бүрдэж байна.