Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зарим ажилтан, алба хаагч, ахмад буурлыг төрийн одонгоор шагнажээ.

Шагналыг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Мал эмнэлгийн ерөнхий газрын Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахмад ажилтан Довчингийн Нарантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дэд зохицуулагч Базарын Отгонбаяр, Төв аймгийн Цээл сумын “Төгс Дарьганга” ХХК-ийн захирал, малын эмч Ням-Осорын Төгсжаргал, “Болор катеринг” ХХК-ийн захиалгын мэргэжилтэн Ганбаатарын Золзаяа,

“Алтангадас” одонгоор:

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ний “Сэлэнгэ” салбарын ахмад настан Банзрагчийн Бямбажав, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн ахмад настан Рэгзэнгийн Батбаяр, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ний “Хөтөл” салбарын засварчин, дамжуулагч Рэнчиндоржийн Пүрэвдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн жолооч Мөнхбаатарын Бат-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн ахмад настан, нийтийн хоолны инженер, технологич Нямын Төгсөө, “Мөнхийн болор” ХХК-ийн засварчин Дашдондогийн Отгонбаяр, “Баяндэлгэр хүнс” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Өлзийбатын Лувсан нарыг шагнасан байна.

Сайд Ц.Идэрбат улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ололт амжилтыг түүчээлэн ажилласан, эдүгээ ажиллаж байгаа эрхэм хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одонгоор шагнагдсанд баяр хүргэж, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн