УИХ-ын дарга С.Бямбацогт төгссөн сургуулийнхаа эрдмийн баярт оролцсон байна. Тэрбээр нүүр номын хуудастай дараах зүйлийг нийтэлжээ.

Төгсөгч дүү нартаа баяр хүргэлээ. МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч байсан минь өчигдөрийнх мэт тодхон.

МУИС хэмээх эрдмийн их уурхайгаар овоглосон нэгэн үеийнх нь төгсөгчийн хувиар эрдмийн баярт нь оролцсон минь энэ.

Амьдралын их сургуульд хөл тавьж буй нийт төгсөгчдөдөө болон Та бүхнийг дэмжин урамшуулж өдий зэрэгт хүргэсэн хайртай гэр бүлийнхэнд тань, эрдэмтэн багш нарт нь баярын мэнд дэвшүүлье.

Нийгмээ зөв зүйлд үлгэрлэн дагуулж, эх орныхоо САЙН ИРГЭН байгаарай

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн