Энэхүү хуралдаан дөрвөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох юм байна.
Мөн бүс нутгийн кибер халдлага зөрчилтэй тэмцэх багуудтай харилцан туршлага судлах, суралцах, Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Олон Улсын кибер дадлага сургуулилт зохион байгуулах, даалгавар боловсруулах туршлагаас суралцаж, дотоодын кибер дадлага сургуулилтын зохион байгуулалтын чанарыг сайжруулах; Бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах туршлага, ололт амжилтаас хуваалцахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулах зэрэг асуудлыг хэлэлцэж, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдах юм.