Иргэн мэдэгдсэн л бол бизнесээ шууд эхэлсэн иргэндээ очиж үйлчлэн, галын дүгнэлт гаргахдаа дахин бичиг баримт нэхэх ёсгүй.
Цахим системд нэгэнт байгаа улсын бүртгэл, газар, кадастр, комиссын дүгнэлт гэх мэтийг цаасаар шаардахгүй.. Барилга нь галын дүгнэлттэй байхад доторх түрээслэгчээс давхар нэхэхгүй. Шадар сайдын 2023 оны шийдвэрийг эргэж харна, галын дүгнэлтийг цэгцэлж цахим болго.
Татварын байгууллага бизнес эрхлэгчийг дарамталж дээрэлхэх биш зөвлөж тусла.Татварын өртэй байсан ч зөвшөөрөл олгоно, сунгана. Төрийн бүх шатныхан зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн 146 бизнест очиж үйлчил.