“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд 13.4 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. 2025 онд нүүрсний борлуулалт буурсантай холбоотойгоор орлого буурсан.
2026 оны нэгдүгээр улиралд бид борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 642 сая ам.долларын борлуулалт хийгээд байна.