Улстөрийн халухан өдрүүд үргэлжилсэн хэвээр. Хаврын чуулган эхэлсэн өдрөөс улстөрийн уур амьсгал ширүүхэн өрнөв. Парламент дахь цөөнх бүлэг чуулганыг бойкотолж, Засгийн тэргүүнээр намын дарга суух хэмээн хурал хаяв. Ийнхүү үргэлжилсэн шантааж нь биелж Г.Занданшатарын засаг нуран уналаа. Гэхдээ ямар нэгэн алдаа эндэгдэл хийснийхээ төлөө бус улс орны эрх ашгийн төлөө буулт хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэглдсэн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтийг хүлээн авсан.

Харин одоо дараагийн засаглалыг МАН-ын дарга Н.Учрал тэргүүлнэ. Намынхаа бага хурлын үеэр Н.Учрал “Би Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг эрх мэдэл гэхээс илүү үүрэг хариуцлага гэж ухамсарлаж байна” гэж тодотгон хэлсэн. Мөн үнэнээс нүүр буруулахгүй, зөвхөн үнэнийг ярьдаг Засгийн газар бүрдэх ёстой гэсэн. Тэгэхээр 35 дахь Ерөнхий сайдын танхим хэрхэн бүрдэх бол гээн хүлээлт үүсчихлээ.

Эрчим хүчний сайд болон Борловсролын сайлд нар ажлаа өгөх нь тодорхой. Чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн учир. Үүн дээр нэмэгдэж авлига албан тушаалын хэрэг үйлдсэн гэх ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажлаа өгөх бололв уу. Яагаад гэвэл шударга үнэний төлөөх засаглалд авлигад нэр холбогдсон нэгэн багтах учиргүй. Мөн танхимд багтаж чадахгүй нэгэн бол Барилгын сайд Э.Бат-Амгалан зүй ёсоор орж ирнэ. Хэрэв нэр дурдсан нөхөд засагт багтвал Н.Учралын нэрд сэв сууна, сонголтгүй нэр зүүж, суудал нь ганхаж мэднэ. Ямартай ч дөрвөн сайдын ор гарч, сайдын сэнтийд залрах хүсэлтэнгүүдийн марафон эхэлчихлээ.

Боловсролын салбарыг мэдэх хүний хувьд Л.Энх-Амгалан гишүүн нэг номерт сайд болох биз. Гэхдээ түүний хувьд асуудал бий. Тодруулбал, MCS групптэй нэр холбогдож явдаг. Энэ нь түүнд гай тарихгүй бол батаараа сайд. Иинхүү сайд нар өнөөдрөөс нэр тодорч, Н.Учралын тэргүүлэх шударга, үнэний төлөөх засаглалын шинэ сайд нар үүрэгт ажилдаа орох нь. Мэдээж хэрэг намын даргад бодсон бодол бий байх. Тиймээс маш оновчтойгоор сайдын суудалд тухлах нэгнийг томилох биз ээ.

Шинэ сайд нарын эхний ажил хэр ширүүн байх бол гэсэн хүлээлт ч үүсчихлээ.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн