Хаврын халуухан өдрүүд үргэлжилсэн хэвээр. Улс төрийн тогоо мянган хэм халж эхлэв. Ерөнхий сайд асан хүн нууцын сангаасаа ноцтой баримт сугалан гаргаж, олон нийтэд зах зухаас нь дэлгэв. Ёстой бөмбөг тэслэн гарч ирлээ. Парламентын хаврын чуулган баримт сэлттэй улс төрийнхний гэмт хэргээр үргэлжилсээр байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ч энэ дуулианаас хоцорсонгүй. Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой “Бодь” групп болон Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлуудын булхайг ил гаргав.

Тэрбээр, “Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой Бодь групп болон Тавантолгой төмөр замтай холбоотой гэрээний асуудлууд байгаа. Энэ гэрээний үнийн дүн бол тэрбум 500 сая доллар. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ, мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр нарын  хооронд энэ асуудалтай холбоотойгоор үнэн худал мэдэгдэхгүй олон мэдээллийг ярилаа. Энэ дунд үнэн нь юу вэ гэхээр энэ гэрээг үзэглэсэн хоёр талын буюу Бодь группыг төлөөлж байсан А.Амундра өнөөдөр хаана явна. Тавантолгой төмөр замын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал хаана байна. Энэ асуудалд гар бие оролцож явсан хүн ч амиа хорлохыг завдаж байсан үйлдэл ЦЕГ-т бүртгэглтэй байгаа. Үүнтэй холбоотой нүүрсний сонсгол явагдаж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэгдсэн арга хэмжээ алга. 

Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой үүнийг гүйцэтгэсэн хоёр аж ахуйн нэгж хоорондын тойрон хүрээлэл дунд асар том авлига, хулгай, өртөг хөөсрүүлэлт, нүүрс борлуулалттай холбоотой асуудлууд байгаа юм байна. 

Тиймээс УИХ-ын холбогдох зүйл заалтаар хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг үндэслэл болгож, миний бие уг асуудлыг дахин нягталж шалгасны үндсэн дээр үндэслэлтэй юм байна гэж үзэж тогтоолын төсөл болон түүнийг дагалдах үзэл баримтлал боловсруулаад байна. Энэ бол хуулийн дагуу хараат бусаар явагдах ёстой. Хуулийн дагуу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн баригдах эрх зүйн орчин бүрдэнэ. Бид зөвхөн нотлох баримт л ярих ёстой. Түүнээс нэгнээ элдвээр дуудах хэрэгсэл болж, болохгүй” гэлээ. 

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн