“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 160.0 мянган тонн нүүрсийг нийт 12.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 95.4 ам.доллароор арилжаалж нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцлоо.
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн, 74.8 ам.доллароор арилжаалж нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 6.5 ам.доллароор буюу 9.52% өслөө.
1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 66.1 ам.доллароор арилжаалж нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 12.8% өслөө.
2026 онд 60 удаагийн арилжаагаар 277.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.3 сая тонн нүүрс арилжлаа.
Үүнээс 2026 оны 1 дүгээр сард 89.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 928 мянган тонн, 2 дугаар сард 83.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.16 сая тонн, 3 дугаар сард 103.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 1.2 сая.тонн нүүрс борлуулсан байна.
