Малын гаралтай түүхий эд бол шавхагдашгүй үржиж төлждөг баялаг. Энэ баялгаа жинхэнэ “Цагаан алт” болгоход боловсруулах үйлдвэрүүд хэрэгтэй гэж үзэж Ховд ҮТП-ийн ажлыг эхлүүлж, улсын төсвөөс зам талбай, цахилгаан, уур дулаан, цэвэр бохирын шугам гээд дэд бүтцийг нь байгуулж өгч, хуулийг нь батлуулж байлаа.
Энэ оны эцэс гэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 31 үйлдвэр үүдээ нээнэ. Үр дүн нь ИРГЭДЭД АЖЛЫН БАЙР, МАЛЧДАД ОРЛОГО болж очно.
Малчдын амьдрал дээшилж орлого нь нэмэгдээд ирвэл өнөөдөр тулгамдаад байгаа ганц бие малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд ч эерэг нөлөөтэй. Малын түүхий эд хог дээр хаягдахаа больж үнэд хүрвэл чинээлэг малчид олон болноо доо.
Хотод бага цалинтай ажил хийж өдөр хоног аргацаан өр зээл, гэрээ түрээсэнд байдгаа үрж байхаар мал дагах, малчин залуутай гэр бүл болж өрхийг нь татаж галыг нь түлэх бүсгүйчүүд ч олон болно гэдэгт би итгэдэг.
Тэгэхээр энэ бүхэн эцсийн дүндээ монгол хүний сайн сайхны төлөө л зориулагдаж байгаа ажил юм.