Нэгэн цагт хууль тогтоох байгууллагад хамт сууж, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга явсан, туршлагатай парламентч Аагий ахаас суралцах зүйл тун их. Тэр тусмаа мал малчин хоёртой холбоотой сэдвээр асууж зөвлөх зүйл бишгүй.

Тийм болохоор малчдадаа өвөлжөө хаваржааных нь газрыг эзэмшүүлэх, ган зудыг гарз хохиролгүй давдаг байхад нь дэм болох, бэлчээр усаа хамгаалах, хадлан тэжээл авахад нь тус болох хуулийн зохицуулалтыг яаж хийвэл амьдралд дөхөм болох талаар үг саналыг нь сонслоо.

Мань хүн ‘ бэлчээрийн нүд” болсон газар нутгаа сум багийнхан яаж хамгаалж, цаг хүндэрсэн үед хэрхэн үр шимийг нь хүртэх талаар үнэтэй санал хэлж байна.

Ойрмогхон дахин уулзаж малчдаа дэмжсэн чамбай хууль бодлого гаргах тал дээр хамтарч ажиллахаар боллоо.

Амьдрал мэдэх хашир хүний үг алт шиг үнэтэй байдаг даа. Ахдаа БАЯРЛАЛАА

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн