Ингэснээр иргэн өөрийн нэр дээр хуримтлал үүсгэж, ирээдүйн орлогоо баталгаажуулна. Олон давхрагат тогтолцоонд шилжиж, ахмад настан олон сангаас тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Иргэд нэмэлт тэтгэвэр авч, тэтгэврээ өвлүүлдэг болсон цагт санхүүгийн эрх чөлөө нэг шатаар ахина.