Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой 2025 онд тохиож байна. Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн бүрэлдэхүүнд багтсан МАХЦ-ийн анги салбарууд хоёр чиглэлд тухайлбал, Дарьганга, Байшинтын районоос Долнуур, Жэхэгийн чиглэлд 950 гаруй км, Сайншандаас Чуулалт хаалганы чиглэлд 500 гаруй км газарт давшиж байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн түүхтэй. Давшилтын үед олон удаагийн ширүүн байлдаан болсноос 1945 оны 8 дугаар сарын 19-21-нд Жанчхүүгийн бэхэлсэн районыг чөлөөлөхийн төлөө томоохон байлдааныг явуулжээ Энэхүү тулалдаанд олон арван дайчид амь эрсэдсэн юм.

Тэдний нэг БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн тухай баримтат киног Хятадын уран бүтээлчид бүтээжээ. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат байлдагч Лувсанцэрэнгийн Аюуш 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны байлдаанд эрэлхэгээр амь үргэгдсэн юм. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол нэхэн хүртээсэн билээ.

“Баатар Аюуш” хэмээх энэхүү баримтат киногоор, түүхэн ой санамжийг сэргээж, Лувсанцэрэнгийн Аюушийн намтар түүх, гавьяа зүтгэл, эргэн дурсаж, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болон Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдалт харилцааг товч тодорхой харуулсан байна. Уг кинонд Монгол, Хятадын түүхч, судлаач эрдэмтэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ.