“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Соёлын төвд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгөөр иргэдэд хувьцааны данс нээж, нотариатын үйлчилгээ үзүүлэн, бүртгэлийн лавлагаа, мэдээлэл өгч, нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авахтай холбоотой бүх талын мэдээлэл, үйлчилгээг нэг дороос үзүүлсэн юм.

“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хөгжимт жүжгийн театрт үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

By admin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн