Том төслүүдийг иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна гэж НИТХ-ын гишүүн А.Баяр ярьсан байна. Тэрбээр “НИТХ-ын даргыг огцруулах шийдвэр хууль бус. Албан ёсоор мэдээлэл хийнэ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ыг хуралдуулахыг хүсэж, “Туулын хурдны зам” төсөл дээр улс төрийн дэмжлэг хүссэн. Нэгдүгээрт, энэ төсөл шалгагдаж байгаа, хоёрдугаарт, УИХ, Засгийн газраас нэгдсэн шийдвэрт хүрээгүй, гуравдугаарт, иргэд эсэргүүцэж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсний төлөө НИТХ-ыг хууль бусаар хуралдуулж, намайг огцруулж байна” гэж хэллээ.