<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал үргэлжилж байна

newsmall
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа “Ухаалаг технологийн Олон улсын анхдугаар экспо” арга хэмжээнд “Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК болон “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл”-ийн Монголын хэсгийн даргын хувиар оролцож байна. Өнөөдөр /2018.08.21/ ХКН-ын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж, хоёр орны улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дотно яриа өрнүүллээ.