<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
Нүүр БОЛОВСРОЛ
БОЛОВСРОЛ

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

newsmall
Хүүхэд эрсдэлд өртөх өндөр магадлалтай эмзэг бүлэгт багтах тул тэдний аюулгүй байдлыг хангах, суралцах аюулгүй орчныг бүрдүүлэх аливаа улс орны нэн чухал асуудал байдаг. Энэ ч утгаараа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.14-т “Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, эрүүл, аюулгүй амьдрах чадварт сургана” гэж тусгасан.

Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх сургалт зохион байгуулав

newsmall
Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэхдээ энэ эрх нь хэрхэн баталгаажиж хангагдаж байгаа билээ гэдэг зүйл асуулт дагуулсан хэвээр байна. Тэгвэл хүүхдийн эрхийг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах тодорхой бодлоготой боллоо. Өөрөөр хэлбэл, ЕБС-ууд Хүүхэд хамгааллын бодлоготой болж, удирдах ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтаар хүүхэд хамгаалах чиглэлийн олон асуудлыг хөндөн ярилцаж, хэрхэн аюулгүй орчин бий болгох, бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ.

300 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийлээ

newsmall
Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах явдал юм.

Ц.Жадамбаа: Би чадварлаг хүний нөөц байхын төлөө өөрөөс хамаарах бүхнээ зориулж чадах тэр эрмэлзэлийг энэ сургуулиас олж авсан

newsmall
Монгол улсын хөгжил боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрч залуусаас ихээхэн хамаардаг цаг удахгүй ирнэ гэж найддаг.

Монгол- Японы хамтарсан "Бичээс" төслийн 22 жилийн үр дүн үзэсгэлэн нээлтээ хийлээ

newsmall
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд "Тал нутгийн соёл, шашины харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс" үзэсгэлэн өнөөдөр нээгдэв.

Т.Алтанцэцэг: Мэргэжлээс илүү мөнгө чухал юм бол ажлаа өгөх хэрэгтэй

newsmall
Хичээлийн жилтэй зэрэгцэн нэр бүхий 12 сургуулийн багш нар ажил хаясан нь багагүй шуугиан тарилаа. Нийгэмд бухимдал дэлгэсэн энэхүү асуудлын талаар Удирдлагын академийн багш, дэд профессор Т.Алтанцэцэг өөрийн сэтгэгдлээ хэллээ.

Цалингаа нэмүүлэхээс өөр зорилго толгойд нь үл багтах багш нар, хөндий хүйтэндүү царайтай

newsmall
Жил бүрийн 9 дүгээр сарын 1 бол эрдмийн баяр,хүүхэд бүрийн хүслэнт өдөр билээ. Энэ жилийн хувьд цалингаа чамласан багш нар ажил хаясан,зарим нь маргаашнаас ажил хаялтад нэгдэнэ гэсэн байдалтай үймэлдэж байна.

Ц.Цогзолмаа: Шинээр баригдах хороолол бүрт 141 дүгээр сургуулийн чанар, стандарттай ижил сургууль бариулахын төлөө ажиллана

newsmall
Мөнгөн хонхны дуу цангинаж, эрдмийн их өргөө ирээдүйд эх орноо хөгжилд хөтлөх хүүхэд багачуудаа хүлээн авч, хичээлийн шинэ жил эхэллээ. Өнгө, өнгөөр алаглах цэцэг барин ангийн багшаа зорих сурагчид, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн охид, хөвгүүд, сургуулийн босго анхлан алхаж буй биенээ гайхан харах зургаан настнууд Монгол Улсын ирээдүй. Жил бүрийн намар, есдүгээр сарын 1 хэмээх энэ л өдрийг улс даяараа баяр жаргалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг.

Төрийн 100 хувийн дэмжлэгээр тусгай хэрэгцээт 10 багш бэлтгэнэ

newsmall
Хөгжлийн бэрхшээлтэй хэмээн нийгмээс гадуурхагдсан, зорилтод бүлгийн хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажил эрхэлдэг мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Өнөөдрийн байдлаар гарын таван хуруунд ч хүрэхээргүй мэргэжилтэй, мэргэшсэн багш нар ажиллаж байгаа. Ардчилал зах зээлийн замд шилжсэн цагаас энэхүү ажил зогссон төдийгүй ганц ч мэргэжлийн багш бэлтгээгүй.