<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
featured

12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

 Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 3-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн вирус судлалын лабораторид нийтдээ 19,680 хүнд шинжилгээ хийснээс 600 нь хавьтлуудын шинжилгээ байна. Ингээд 12 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 12 тохиолдол нь нийт голомтод илэрсэн байна.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байна.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :

–Улаанбаатар хотод 7 шинэ тохиолдол илэрлээ.

-Сэлэнгэ аймгийн голомтод 4 шинэ тохиолдол илэрлээ.

-Дархан аймгийн голоитод 1 тохиолдол илэрлээ.

Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:

-Улаанбаатар хотын голомтод долоон тохиолдол илэрлээ. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна.

-Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан.

-Дархан-Уул аймагт нэг тохиолдол илэрсэн байна. Уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байна.

24 цагийн хугацаанд Дорноговь, Архангай, Говьсүмбэр, Орхон аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 91 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 193 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 24 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.