<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ "Нэг өрх-нэг иргэн" аян өнөөдөр эхэлж байна
featured

"Нэг өрх-нэг иргэн" аян өнөөдөр эхэлж байна

Коронавируст цар тахлын  эрсдэлээс сэргийлж, “Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй  мянган иргэнд тандалтын шинжилгээ хийнэ.

Шинжилгээг Улаанбаатар хотын есөн дүүргийн 30 цэгт өнөөдрөөс зохион байгуулна. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 2, Налайх дүүрэгт  2, Багахангай дүүрэгт 1 цэг бий.

Баянзүрх дүүргийн 28 хорооноос 4-7, 9-10,12,14-16,18, 22, 25-26 дугаар хорооны 20 090 иргэнийг энэ сарын 4-8 нд шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

Шинжилгээ авах цэг нь:

1. Амгалан Цогцолбор сургууль

2. 97-р сургууль

3. 21-р сургууль

4. 44-р сургууль

5. 133-р сургууль

6. 14-р сургуулийн байр

 

Тусгайлан бэлтгэсэн дээрх цэгт 08:30-18:00 цагийн хооронд шинжилгээ авна.