<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс коронавирусийн шинжилгээ авна
featured

Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс коронавирусийн шинжилгээ авна

 Маргааш буюу 2020.12.04-ний өдрөөс эхлэн нийслэлийн өрх бүрээс тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ авна гэдгийг НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Арванхоёрдугаар сарын 4-11-ний өдрийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна.