<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Хотын захирагч сайжруулсан түлш түгээх дундын цэгийн ажилтай танилцав
featured

Хотын захирагч сайжруулсан түлш түгээх дундын цэгийн ажилтай танилцав

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажил байдалтай танилцав. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байгаа аж.

 

127619791_294915288457484_740793374342040761_n_20201126104714 Д.Сумъяабазар: Орлого нь тасалдсан иргэдийг түлшээр шуурхай хангах хэрэгтэй

 

127648256_1561966620659888_2532720180081439367_n_20201126104714 Д.Сумъяабазар: Орлого нь тасалдсан иргэдийг түлшээр шуурхай хангах хэрэгтэй

 Хотын захирагч Д.Сумъяабазар зорилтот бүлгийн иргэдэд сайжруулсан түлш тараах ажлын хэрэгжилтийг хянах үедээ: “Зорилтот бүлгийн иргэдээс гадна коронавируст халдварын хөл хорионоос үүдэн орлого нь тасалдсан иргэдийн судалгааг хурдан хугацаанд гаргаж, тэдгээр иргэнийг түлшээр хангах хэрэгтэй. Жишээлбэл, дугуй засвар, үсчин, оёдлын цех зэрэг ажил эрхэлдэг байсан хүмүүс олон. Та бүхэн энэхүү түлшийг заавал зорилтот бүлгийн иргэдэд хүргэх ёстой” гэдгийг зөвлөлөө.

Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: “Сайжруулсан түлшний түгээлт хэвийн явагдаж байна. Маргааш орой гэхэд судалгаанд хамрагдсан өрхүүдийн түлшийг хүргэж дуусна. Бид шахмал түлшнээс гадна зорилтот бүлгийн 200 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн. Амралтын өдрүүдээр дахин хүнсний тусламж үзүүлэх судалгааг гаргасан байгаа” гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.