<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага иржээ
featured

Гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага иржээ

 Цагдаагийн байгууллагын 102 тоот дугаарт энэ сарын 26-нд 656 дуудлага мэдээлэл ирснээс зөрчлийн хэргийн шинжтэй 314, гэмт хэргийн шинжтэй 28 дуудлага мэдээлэл иржээ.

Зөрчлийн хэргийн дуудлагын 12 нь согтуугаар автомашин жолоодсон, 40 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан, 43 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 99 нь архидан согтуурсан зэрэг дуудлага ирүүлжээ.

Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын 5 нь хүний эд зүйл хулгайлсан, 14 нь хүний биед халдсаны улмаас 5 хүн гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага ирсэн нь өмнөх өдрийнхтэй харьцуулахад дөрвөн дуудлагаар цөөн үзүүлэлт юм.

27af959d27b4069ca451f33c161a3b57 Гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага иржээ