<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ХУУЛЬ Цар тахлын хөл хорионы үеэр ашиг олох зорилгоорр архи, согтуурах ундаа борлуулжээ
featured

Цар тахлын хөл хорионы үеэр ашиг олох зорилгоорр архи, согтуурах ундаа борлуулжээ

 Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "COVID-19"-ийн цар тахлын хөл хорионы үед нийслэлд болон зарим аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ. Гэвч нийслэлд сошиал платформд зар нийтлэн согтууруулах ундаа худалдан борлуулах мөн гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зэрэг зөрчлүүд гарсаар байна.

2020 оны 11-р сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газартай хамтран цахим сүлжээгээр согтууруулах ундааг худалдан борлуулж байсан 4 зөрчлийг илрүүлэв. Мөн тухайн хэлтсийн харъяалагдах 4, 13, 25-р хорооны нутаг дэвсгэрт гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 3 зөрчил нийт архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 7 зөрчлийг илрүүлжээ. Тухайн зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл 2, хууль бусаар олсон орлого эд зүйлийг /252 литр архи, 1200 литр пиво/ хураан авсан байна. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед гаргасан дээрхи зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 2 дах хэсгээр зүйлчлэн иргэнийг 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэлийг шүүх ногдуулах юм.

Таг: