<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өчигдөр 17 цагийн мэдээнээс хойш 37 хүнд коронавирусийн халдвар илэрчээ
featured

Өчигдөр 17 цагийн мэдээнээс хойш 37 хүнд коронавирусийн халдвар илэрчээ

 Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Арваннэгдүгээр сарын 19-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 3625 хүнд шинжилгээ хийхэд 3588 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ.

Үүнд:

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд:

-Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр

-Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочийн шинжилгээнд илэрлээ

Сөрөг гарсан шинжилгээнүүд:

-Франкфурт Улаанбаатарын онгоцоор аравдугаар сарын 24-нд ирсэн 65 хүний шинжилгээнд илрээгүй

-Өмнөд Судаан улсаас аравдугаар сарын 31-нд ирсэн 241 энхийг сахиулагчийн гурав дахь давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс илэрсэн

Эерэг гарсан шинжилгээнүүд:

-Улаанбаатар хотын голомтод шинээр 15 тохиолдол

-Дархан-Уул аймгийн голомтод шинээр 5 тохиолдол

-Сэлэнгэ аймгийн голомтод 10 тохиолдол

-Орхон аймгийн голомтод нэмэгдээгүй

-Дорноговь аймгийн Замын-Үүд 4, Айраг суманд нэг тохиолдол батлагдсан

-Говьсүмбэр аймгийн голомтод нэмэгдээгүй байна

Нийт голомтод:

-Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 33 боллоо

-Сэлэнгийн голомтын нийт 51 тохиолдол боллоо

-Дархан-Уул аймгийн голомт нийт 16 тохиолдол боллоо

-Орхон аймгийн голомт 13 хэвээрээ байна

-Дорноговь аймгийн Замын-Үүд 4, Айраг суманд нэг тохиолдол батлагдсан. Тус аймгийн нийт батлагдсан тохиолдол зургаа боллоо

-Говьсүмбэр аймгийн голомт нэг хэвээрээ байна

Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 555 боллоо.