<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улсын хэмжээнд 36 PCR лабораторид иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч байна
featured

Улсын хэмжээнд 36 PCR лабораторид иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

 ЭМЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 PCR лаборатори ажиллаж байна. Үүний 10 гаруй нь улсын эмнэлгүүдийн харьяанд байгаа аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг зөвхөн PCR лабораториор хийсэн шинжилгээнд үндэслэж байгаа юм. 

Манай улсад "COVID-19"-ийн халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш ХӨСҮТ-д ашиглаж байсан PCR лабораторийн тоог 2 дахин нэмэгджүүлжээ. Харин одоо халдвар дотоодод голомтлон тархаад буй өнөөдрийн нөхцөлд PCR лабораторийн тоог 36 болгон нэмэгдүүлээд байна. Шаардлагатай нөхцөлд тоог цаашид нэмэгдүүлж, хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллахаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлж байна.  Тэрээр хэлэхдээ, "Одоогоор хүчин чадал хүрэхгүй гэсэн байдал байхгүй. Лаборатори хүрэлцээтэй. Голомтлон гараад буй халдварын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг нарийн хийж,  Дархан-Уул болон Сэлэнгэ зэрэг аймагт тухайлбал, цуглуулсан сорьцуудыг шинжилж байгаа"-г мэдээлж байна. Нэг ёсондоо одоо байгаа PCR лабораториуд бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Цаашид дутагдсан нөхцөлд хувийн эмнэлгүүдийн лабораториудыг ашиглахаар төлөвлөжээ. 

Мөн нийслэл хотод 18 байршилд "COVID-19"-ийн халдварын түргэн оношлуур байршуулан иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч байна.