<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Тээвэр зууч, карго эрхлэгчдэд анхааруулж байна
featured

Тээвэр зууч, карго эрхлэгчдэд анхааруулж байна

 Нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас Тээвэр зууч, Карго үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүллээ.

Үүнд:

1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчлүүлэгчдэд харагдахуйц ил тод байрлуулах

2. Үйл ажиллагаа эрхлэхээс 2-3 цагийн өмнө ажлын байр, карго тээврийн автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ачаа тээшийг ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий компаниар нэг бүрчлэн гадаргуугийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэх /Сэлбэг, тоног төхөөрөмж, барилгын материал зэрэгт мананцаржуулах агаар, битүүмжлэл муутай ачаа барааны гадаргууг халдваргүйжүүлэх уусмал шингээсэн алчуур, сальфетикаар бүрэн халдваргүйжүүлсэн байх/

3. Ажилчид болон үйлчлүүлэгчдийн орох хэсэгт гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай уусмал байршуулж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйл ажиллагааны онцлогт тохируулан хүн хоорондын зайг 1,5-2 м байхаар зохион байгуулж үйлчилгээ явуулах

4. Зөвхөн амны хаалт зүүсэн ажиллагсад, үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэх ба тухайн объектод нэвтрэхээс өмнө гарыг халдваргүйжүүлэн, биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтлөх

5. Биеийн халуун 37 градус С хэм буюу түүнээс дээш хэмжигдсэн хүний мэдээллийг дэлгэрэнгүй /овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар/ бүртгэн, ажилтаны мэдээллийг ХӨСҮТ-д мэдэгдэх, халуунтай үйлчлүүлэгч иргэнийг өөрөө хандахыг зөвлөж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах

6. Ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, лифтны товчлуур, хаалганы бариул, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадургуу, гишгүүр, сандал, хувцасны шүүгээ, бариул гэх мэт хүний гар хүрэлцэх эд зүйлсийн гадургууг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх бодисын уулмалаар шүршиж арчин халдваргүйжүүлэх

7. Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувин багаж хэрэгслийг жавелионы 0,03 хувийн уумалд 30 минут байлгасны дараа цэвэр усаар сайтар зайлж хатаах

8. Халдваргүйтгэлд Монгол Улсад бүртгэгдсэн, чанарын баталгаатай бодисыг хэрэглэх

9. Хэрэглэсэн халдвар хамгааллын хувцас, маск, бээлий, хэрэглэлийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад шилжүүлж, устгал хийлгүүлэх

 

125485675_4067978636562819_8989229476186483942_o-744x1024 Тээвэр зууч, карго эрхлэгчдийн анхааралд: Хэрэглэсэн хувцас, маск, бээлийг мэргэжлийн байгууллагар устгуулаарай 

125373748_4067982313229118_511961554417145985_o-745x1024 Тээвэр зууч, карго эрхлэгчдийн анхааралд: Хэрэглэсэн хувцас, маск, бээлийг мэргэжлийн байгууллагар устгуулаарай