<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын 65 тохиолдол илэрчээ
featured

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын 65 тохиолдол илэрчээ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илэрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт 8, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан талаар Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа. Сэлэнгэ аймгаас тархсан төмөр зам дагасан голомтын хүрээнд халдвар ихээхэн нэмэгдэж буйг тэрээр тэмдэглэлээ. 

Улсын хэмжээнд 90 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд ХӨСҮТ-д 135 хүн эмчилгээнд байна.