<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Дэглэм зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоов
featured

Дэглэм зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг зогсоов

 Засгийн газрын 178 дугаар тогтоолоор 2020.11.13-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.14-ний 07:00 цагийн хооронд үйл ажиллагааг түр зогсоох болон хязгаарлалтад орсон 1445 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар
 
-Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд байршилтай Миний хайпермаркетын дотор байрлах нүдний шил, сүлжмэл эдлэлийн худалдаа, түргэн хоолны газар,
-Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байршилтай Хербалайф сүлжээний худалдааны газар, ахуйн барааны 4 дэлгүүр,
-Налайх дүүрэгт 4 ил задгай болон контейнер ТҮЦ, 1 дугуй засварын үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон.
-СХД-ийн Бийлэг ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид амны хаалт зүүгээгүй, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй орчинд үйлдвэрлэл явуулж байгаа зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
-БГД 4-р хороо Мөнххаан зочид буудал 5 хүн байрлуулсанг гаргаж, илэрсэн зөрчлийг харьяалах чиг үүргийн дагуу Цагдаагийн хэлтэст шилжүүлэв.
 
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар