<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр аялах анхны жуулчид гэрээгээ байгуулжээ
featured

“SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр аялах анхны жуулчид гэрээгээ байгуулжээ

  Америкийн “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр Олон улсын сансрын станц руу /ОУСС/ аялах сансрын гурван жуулчин “Axiom Space” компанитай гэрээ байгуулжээ.

“Хувийн гурван сансрын нисэгч болон Америкийн сансрын нисэгч, нислэгийн багийн ахлагч Майкл Лопес-Алегриа нараас бүрдсэн олон улсын баг “Axiom Space”-тэй гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл тойрог зам руу хувиараа аялах түүхэн дэх анхны баг бүрдлээ” гэж тус компани лхагва гарагт “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна. Анхны нислэгийг 2021 оны эцсээс өмнө хийнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод байрладаг “Axiom Space” компани “SpaceX” компанитай сансрын гурван жуулчныг ОУСС руу хүргэх тохиролцоонд өнгөрөгч гуравдугаар сард хүрчээ. Ийм аяллын үргэлжлэх хугацаа 10 хоног байна гэж таамаглаж байна. Хоёр өдөр нислэг хийх бол ОУСС дээр найман хоног амрах аж.